4-р курсийн оюутан Батдэлгэр, Мандхай, Долгормаа
Сайн байцгаана уу? оюутан залуусаа! Та нартай багшлах дадлагынхаа талаарх сэтгэгдэлээ хуваалцахыг хүсч байна.
Бид бүгд 2014 оны 9-р сарын 15-с эхлэн 8 долоон хоногийн багшлах дадлага БШУЯ-ны харъяа лаборатори 23-р сургууль дээр хийсэн.
Тус сургууль нь гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байсан учраас суралцагчдынх нь хэлний мэдлэг чадвар тийм ч муу байгаагүй.
Энэхүү багшлах дадлагаас маш их зүйлүүдийг сурч авсан. Хичээл заахад хамгийн чухал зүйл бол суралцагчидтай зөв боловсон харилцаж, тэднийг ойлгон мөн хичээлээ урьдчилан сайн төлөвлөж суралцагчдын сэдэлжүүлэхүйц сонирхолтой арга барил хэрэглэж хичээлээ заавал илүү үр дүнтэй байх болно.. Түүнчлэн цаг төлөвлөлт бол маш чухал. Суралцагчдын түвшинд нь тохируулан хичээлээ заах нь чухал.